Америк хөлбөмбөгийн гурван төрөл бий. Та бидний мэдэх NFL буюу мэргэжлийн хөлбөмбөгийн лиг tackle football-ын дүрмээр явагддаг. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчөө зогсоохын тулд заавал унагах шаардлагатай. Биеийн хүчний тоглолтыг дээд зэргээр хийнэ гэсэн үг. Харин дараагийн төрөл болох touch football нь өрсөлдөгчдөө хоёр гараараа хүрэх ёстой. Тэгвэл, flag football нь өрсөлдөгчийнхөө бүсэлхийнд зүүсэн тугийг татаж авснаар довтолгоог нь зогсоодог дүрэмтэй. Үндсэндээ эдгээр төрлүүд биеийн хүчний тоглолт үзүүлэх хэм хэмжээгээрээ өөр хоорондоо ялгаатай. Тиймээс ч flag football-ын “нон контакт” гэж тодорхойлдог юм.
Америк хөлбөмбөгийн Монгол дахь нийгэмлэг цаашид олон ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал ирэх намар дээд лигийн тэмцээн зохион байгуулах юм байна. Баг клубуудыг дүүргүүдэд байрлуулж нэлээд өргөн хүрээг хамарсан сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байгаа гэсэн.