Tesla Motors компани масс зах зээлд зориулсан цахилгаан машин Model 3-аа өнгөрсөн онд танилцуулсан билээ. Харин энэхүү загварын автомашинаа ирэх оны долдугаар сараас эхлэн үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Энэхүү Model 3 загвар нь бүрэн цэнэгтэйгээр 346 км зам туулах ба хамгийн энгийн загвар нь ч 6 хүрэхгүй секундын дотор 0-ээс 100 кмц хүртэл хурд авч чадна. Мөн өмнөх загваруудад нэвтэрсэн “Autopilot” горим буюу хагас автомат жолоодлого энэ загвараас эхлэн байх ёстой стандарт функц болжээ. Таван хүний суудалтай “Model 3” супер хурдан цэнэглэлтийн горимтой бөгөөд 30 минутанд 270 хүртэл километр зам туулах цэнэг хурааж чадах гэнэ. Үнийн хувьд “Model 3”-ийн суурь загвар нь 35,000 ам.доллараас эхэлнэ.
Tesla Model 3 шинэ загвараа энэ оны сүүлийн улиралд долоо хоногт 5000 ширхгийг үйлдвэрлэх бол 2018 он гэхэд дээрх загвараас долоо хоногт 10 мянган ширхгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Т.МӨНХ