НҮБ-ын залуучуудын уулзалтад оролцжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

НҮБ-ын залуучуудын уулзалтад оролцжээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн өнгөрсөн долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Нью Йорк хотноо болсон “Залуучууд, Зөвшилцөл ба харилцан ойлголцол” сэдэвт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы Залуучуудын асуудлаарх өндөр хэмжээний уулзалтад оролцжээ. Тэрээр дээрх арга хэмжээний нэгдсэн хуралдаан болон “Тогтвортой хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, залуучуудыг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд” сэдэвт салбар хуралдаанд үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас залуучуудын нийгмийн асуудлыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэм дэх оролцоог нь хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, үр дүн болон тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Манай залуучуудын дунд боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлтийн ялгаатай байдал улам нэмэгдэж, нийгмийн баялгаас тэгш хүртэж чадахгүй байгаагаас тэгш бус байдал улам нэмэгдэж байгаа гэдгийг онцолсон байна. Энэхүү өндөр хэмжээний уулзалтыг НҮБ-гаас 2010-2011 оныг “Залуучуудын олон улсын жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий Ассемблейн 65 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулж, уулзалтаас залуучуудын хөгжлийг дэмжих, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор 17 чиглэл бүхий баримт бичгийг батлан гаргасан бөгөөд энэхүү баримт бичигт эн тэргүүнд залуучуудын дундах хавтгайрсан ажилгүйдлийг даван туулахыг уриалсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж