АНУ-ын Демократик намын даргаар ЛАТИН хүн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.02.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын Демократик намын даргаар ЛАТИН хүн тодорлоо

Латин гаралтай Томас Перез Демократик намын даргаар сонгогдлоо. Тэрээр Кейт Эллисонтой намын даргын сунгаанд өрсөлдөн, ялалт байгуулсан бөгөөд АНУ-ын хөдөлмөрийн харилцааны кабинетийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Намын тэргүүний сунгаа сүүлийн 30 гаруй жил болж байгаагүйгээр маш өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд сонгуулийн өдрийг өрсөлдөгчдийн мэтгэлцээнд зориулан сар гаруй сунгасан байна.

Перез ялалтынхаа дараа “Хэзээ нэгэн цагт, Америкийн түүхэн дэх энэ эрин үеийг судлах болно. Тэд биднээс 2017 онд АНУ түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгчтэй байхад та нар хаана байсан бэ? гэж асууна. Үүний хариуд Демократик нам эсэргүүцлийг удирдсан, тэр (Трамп) бол Демократик намыг орон даяар сонгуулахын тулд гарч ирсэн нэг сонгуулийн хугацааны ерөнхийлөгч байсан гэж хэлнэ” хэмээн илтгэжээ.

Ерөнхийлөгч асан Барак Обама “Том Берез биднийг боломж хэмээх туг доор нэгтгэн, бидний хамгаас хайртай өргөн, зоримог, динамик Америк оронд маань зориулан Демократик намын удирдлагын шинэ эриний суурийг тавина гэдэгт итгэж байна” гэжээ.

Харин ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудаснаа “Би түүний өмнөөс эсвэл Бүгд Найрамдах намын өмнөөс илүү жаргалтай байж чадахгүй нь” гэж жиргэжээ.

www.washingtonpost.com

Г.ӨСӨХСАРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж