Тайлбарлагч Э.Балжинням алтан гадас одонгоор шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2017.02.24-нд нийтлэгдсэн

Тайлбарлагч Э.Балжинням алтан гадас одонгоор шагнууллаа

Монгол Улсын хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Эрдэнэбатын Балжинням өнөөдөр төрийн дээд алтан гадас одонгоор энгэрээ цоолууллаа. Одоогоос 11 жилийн өмнө 2006 онд ХБНГУ-д зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг тайлбарлан эхэлсэн тэр цагаас Э.Балжинням өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц хоолойгоороо мянга мянган үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон юм. Э.Балжиннямын "Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?" гэх зэрэг өвөрмөц хэллэг, шүлгүүд нь хөлбөмбөг үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон үлдсэн байдаг. Нэрт тайлбарлагч маань зөвхөн "Английн премьер лиг", "ЕХБХ-ний аваргуудын лиг", " Европын АШТ", "Хөлбөмбөгийн ДАШТ"-ийг тайлбарлаад зогсохгүй Монголын хөлбөмбөгийн "Хүрхрээ лиг", "Пепси лиг" гэх мэт тэмцээн уралдаануудыг өөрийн уран цэцэн үгээрээ үзэгч олондоо хүргэдэг билээ. Монголын нийт хөлбөмбөгчид, сонирхогчид, үзэгчдийнхээ өмнөөс Э.Балжинням танд халуун баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж