”Монгол эм импэкс” концерн ахмадуудаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2017.02.24-нд нийтлэгдсэн

”Монгол эм импэкс” концерн ахмадуудаа хүлээн авлаа

”Монгол эм импэкс” концерн алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эм хангамжийн салбарын хөгжилд гар бие оролцож, ажиллаж хөдөлмөрлөж байсан үе үеийн ахмадуудаа өчигдөр /2017.02.23/ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний үеэр өнгөрөгч жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа танилцуулж тэдний үнэтэй зөвлөгөөг сонслоо. Монгол Эм Импэкс Концерн нь 1923 онд анх үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд энэ жил 94 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Энэ хугацаанд олон зуун ажилтан ажиллагсад тус байгууллагаар овоглож эрүүл мэнд, эм хангамжийн салбарт хүчин зүтгэж байсан бөгөөд ийнхүү тэднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Эм Импэкс Концерны үе үеийн ахмад ажилтнууд эм хангамжийн байгууллага, мэргэжлийн боловсон хүчний  талаар болон цаашдын үйл ажиллагааны талаарх өөрийн санал бодлоо хуваалцаж, зарим санаачлагыг гаргаж байлаа. Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагынхаа хувьд одоо ажил үүргээ гүйцэтгэж буй эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд руу чиглэсэн ажлыг хийж хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад эм хангамжийн салбарт ажиллаж байсан хүндтэй ахмадууддаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж