Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр болжээ.
Шагналыг өнөөдөр Төрийн ордонд 13.00 цагт гардуулах болсон байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж нь Монгол Улсын хууль эрх зүйн салбарт олон арван шилдэг хуульчдыг бэлтгэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсний зэрэгцээ, шүүхийн хараат бус байдлыг бий болгох, хангахын төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эрхэм юм.
Г.ДАРЬ