Далай лам Вашингтон, Бээжингийн хооронд

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Далай лам Вашингтон, Бээжингийн хооронд

Далай лам Вашингтон, Бээжингийн хооронд
Далай лам Америкийн Ерөнхийлөгч нарын байнгын зочдын нэг. Энэ пүрэв гаригт Иллинойс мужийн ардчилагч-сенатор Цагаан ордны эзэн болсноосоо хойш анх удаагаа Далай ламыг хүлээн авлаа.

Өмнө нь Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийн Далай ламтай уулзахаас татгалзахыг Вашингтонд уриалж байв. “Төвдтөй холбоотой асуудлуудын нарийн утга учрыг бүрэн ухаарч, Төвдийг Хятадын хэсэг, мөн Төвдийн тусгаар тогтнолыг хүлээн авахгүй гэж хүлээсэн үүргээ биелүүлэхийг бид АНУ-д хандан уриалж байна” гэж ГХЯ-ны төлөөлөгч Мао Чао Сюи хэлсэн юм.

Хятадын  байр суурийг Америкийн Ерөнхийлөгч сонссон боловч анхаарсангүй. Хятадыг сонссон бол Далай ламтай уулзахаас татгалзлаа гэж өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шүүмжилж байсан хүмүүс Обамаг бүр ойлгохгүй болох байв. Тэр үед коммунист Хятадад хийх айлчлалынхаа өмнө тэр удирдлагынх нь уурыг хүргэхгүй гэж шийджээ хэмээн ойлгосон билээ. Өмнөх удирдлагын үеэс харилцаа нь хөндийрөөд байсан улс орнуудтай харилцаагаа сэргээх гэсэн Обамагийн оролдлогын хувьд эхлээд Бээжин ч бай Москва ч бай эсвэл Каракас ч байсан “отолтын улаан дарцаг” шиг тэдэнд харагдах зүйлээс татгалзах нь зүйтэйг  шинжээчид хэлж байсан билээ.


“АМИРЛАНГУЙ БОДЛОГЫН” ТӨГСГӨЛ ҮҮ?

Тайваньд 6,4 тэрбум ам.долларын зэвсэг худалдах болсон, Америкийн сайтуудад хятад хакерүүдийг хийж буй кибер довтолгооны буруутгалыг Хятадад өгсөн, Хятадын дотоодын хяналтыг эсэргүүцсэн Америкийн Google компанийн эсэргүүцэл мөн Бээжин ба Вашингтоны худалдааны дайн зэрэг нь хоёр орны харилцаанд өмнөх засаг захиргааныхаас илүүтэй өөрчлөлт гараагүйг харуулж байна.

Үүнээс өөр ч байх аргагүй гэж Стэнфордын их сургуулийн профессор Майк Бернстам үзэж байна. “Энэ асуудлыг ерөнхий хүрээнд авч үзэх ёстой. Ерөнхийлөгч Барак Обамагийн анхны алхмууд гэнэн амирлангуй гэмээр байлаа. Тэрээр Жорж Бушийн засаг захиргаанаас ялгаатай гэдгээ харуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны амлалтаа л цацаж байв. Гэтэл үнэн хэрэгтээ АНУ-ын үндэсний сонирхол нь ерөнхийдөө тогтмол бөгөөд тэр нь засгийн эрхэнд байгаа бүгд найрамдахчууд эсвэл ардчилагч нар, Ерөнхийлөгчийг Буш гэнэ үү, Обама гэж нэрлэхээс үл хамааралтай зүйл юм” гэж улстөр судлаач хэллээ.

ДАЛАЙ ЛАМ БА ИРАН

Нөгөө талаас Хойд Солонгос эсвэл Ираны цөмийн амбицтай холбоотой асуудлаар АНУ-д Хятадтай хамтран ажиллах шаардлага байна. Иранд шинэ хориг арга хэмжээ авахаар яригдаж буй өнөө цагт тэр хатуу хоригийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүд дэмжихэд бэлэн гэж АНУ тооцож байгаа бол энд хамгийн сүүлчийн үгийг хоригоос илүүтэйгээр хэлцэл хэрэгтэй байгаа Хятад хэлэх юм. Далай ламтай уулзсан нь Хятадын байр суурийг өөрчлөхгүй гэж мэдсээр байгаад Барак Обама яагаад үүнийг хийв?

“Далай ламтай уулзах нь сүйд болоод байх зүйл биш. Зүгээр л манай харилцаа өөр төвшинд гарч тэнд АНУ, манай сонирхол энд байна. Бид ийм байр суурьтай. Үүнийг та нар тооцоолох ёстой гэдгийг харуулж байна. Хятад ямар нэгэн буулт хийхгүй байгаа нь АНУ илүү хатуу байр сууринд ирээд Хятадаас ямар нэг зөвшил гарахыг хүлээж байна” гэсэн үг хэмээн Майкл Бернстам хэлэв. Өмнө нь зөвшөлцлийг АНУ санаачилж байсан ч түүнээс юу ч бүтсэнгүй гэж улс төр судлаач нэмэрлэв.

БЭЭЖИНГИЙН ТОГТУУН ХАРИУ

Америкийн Ерөнхийлөгч нар 1990 оноос эхлэн бурхны шашны лидерийг хүлээн авч байна. Далай ламтай уулзах уламжлалыг том Жорж Буш  1990 онд тавьжээ. Тэр  жил Далай ламыг Карнегийн сангийн өнөөгийн дэд ерөнхийлөгч, Америк-Хятадын харилцааны гол мэргэжилтнүүдийн нэг Дуглас Паал дагалдан явж байв.

Түүний хэлж байгаагаар Обамагийн шийдвэрт Хятадын барих хариултын нэг нь хоёр орны хоорондын уулзалтын төвшинг бууруулах явдал болох гэнэ. “Вашингтонд болох цөмийн аюулгүй байдлын саммитад Хятадын дарга ирэхгүй байх. Тэд арай бага зиндааны төлөөлөгчдөө илгээх болов уу. Түвд, Тайванийн хэрэг явдалд оролцох нь Хятадын дотоод хэрэгт оролцож байна гэж Хятад дургүй байгаагаа үүгээр илэрхийлэн дохио явуулах байх” гэж Пуул ярьж байна.

ЭЭДРЭЭТЭЙ ХЭЛЦЭЛ

Далай лам Цагаан ордны уулзалтаа улс төрийн зорилгоор ашигладаггүй, Вашингтонд түүнийг зөвхөн шашны лидер гэдгээр нь хүлээн авч байна гэдэг байр суурийг АНУ барьж байгаа юм. Түвдийн өргөн автономийг дэмжинэ, Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гэж АНУ нэг биш удаа мэдэгдэж байсан билээ.  Вашингтон Бээжинд хандан Далай ламтай гэрээ хэлцэл хийхийг уриалдаг. Харин энэ сарын эхээр Хятад Далай ламын төлөөлөгчийг гэнэтхэн хүлээн авах болов. Хэлэлцээр үр дүнгүй байсан ч өмнөх шигээ Төвдийн төлөөлөгчид яаран Бээжинг орхиогүй харин энэ удаа тэдний хооронд дайсагнал бага байсан гэж Дуглас Паал тэмдэглэв.

Сэтгэлийн хөөрөл хэлэлцээрт саад болж байна. Хятад, Америк хоёр дэлхийн олон асуудлаар хамтран ажиллаж, хариуг хайх ёстойг шинжээчид онцоллоо. Тэдний дүгнэлтээр эдийн засгийн салбарт нь улс төрийн салбараас амархан урт хугацаагаар ажиллах боломжтой ажээ.

ХЯТАД ДУРГҮЙЦЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Далай ламыг хүлээн авсаны дараа Хятад хатуухан мэдэгдэл гаргалаа. Түвдийн шашны лидер Вашингтонд айлчилсан нь АНУ ба Хятадын харилцааг “ноцтойгоор бусниуллаа” гэж Хятадын эрх баригчид үзэв. АНУ-ын Элчин Жон Хантсманыг Хятадын Гадаад хэргийн яаманд дуудан түүнд албан ёсны эсэргүүцлийг гардуулсан байна. “Америкийн талын ажиллагаа нь Хятадын дотоод асуудалд ноцтойгоор хутгалдан оролцож, Хятадын ард түмний үндэсний сэтгэл санааг доромжилсон хэрэг боллоо” гэж Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Цуй Тянькай  мэдэгдэв. “Хоёр талын харилцааг сайжруулах шийдвэртэй алхам хийхийг УНУ-аас хүлээж байна” гэж Хятадын удирдлага мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж