Сөүл хотын захирагчийн өмнө амиа хороохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2017.02.25-нд нийтлэгдсэн

Сөүл хотын захирагчийн өмнө амиа хороохыг завджээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын хөгжлийн бодлогод сэтгэл дундуур явдаг хөгшин эр тус хотын захирагчийн нүдэн дээр амиа егүүтгэхийг завджээ.

Баасан гаригт /2017.02.24/ Сөүл хотын захирагч Пак Вон-сүн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр үг хэлж байхад нь 79 настай И овогт тайзан дээр гарч ирээд, өөрийнхөө хэвлийн тус газарт хутгалсан байна. Тэрбээр “Чи өөрийгөө хотын захирагч гэж хэлж чадах уу?”, “Би үхмээр байна” гэхчилэн орилж байсан тухай гэрчүүд мэдээлэл өгчээ. Хэрэг гарах үед тэр согтуу байсан гэнэ.

И овогтыг нэн даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд өдгөө биеийн байдал нь тогтвортой, аминд халгүй гэж ЙОНХАП агентлаг мэдээлэв.

Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж