“NHK” телевизийн хэсэг уран бүтээлч саяхан манай оронд зочлохдоо хөөмий, уртын дуугаар баримтат кино хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэд зарим уртын дуучидтай уулзаж, энэ сарын 21-нээс ирэх есдүгээр сарын дунд хүртэл орон нутгаар хамтран аялахаар болжээ. Монголын уртын дуучид, хөөмийчид болон тус телевизийн хамтарсан аяллын баг хөдөө орон нутагт очиж, хөөмий, уртын дууны нутаг нутгийг хөг аялгууг хамтран судалж, хальснаа буулгах ажээ. “NHK” телевизийнхэн өмнө нь зууны манлай уртын дууч Н.Норовбанзад, хөөмийч Т.Ганболд нарыг эх орондоо урьж, судалгаа хийж байсан юм.
А.Зул