Төрийн шагналыг 11.40 цагт гардуулна

Хуучирсан мэдээ: 2017.02.24-нд нийтлэгдсэн

Төрийн шагналыг 11.40 цагт гардуулна

Гал тахиа жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбартаа хөдөлмөр, зүтгэлээрээ үнэлэгдсэн иргэддээ шагналын хур буулгах гэж байна. Уг арга хэмжээ өнөөдөр 11.40 цагт Төрийн ордонд болно.

Төрийн өндөр дээд цол хүртэх эрхмүүд дотор Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэн багтаж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ.

Бүтээл туурвилаас нь тодруулбал Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэн “Боржигоны бор тал”, “Хүүдээ унших шүлэг” , “Тамгагүй төр”, “Атга нөж” жүжиг, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг шилдэг бүтээлүүд туурвисан юм.  Мөн “Болор цом”, “Гэгээн муза”, “Алтан-Өд”-ийн шагналуудыг удаа дараа хүртэж байв.

Энэ цаг мөчид “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин Г.Золбоот Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэнэ.

Тэрбээр “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон” зэрэг кинонд тус бүр тоглосон байдаг.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж