Алтан унжлагат гал тахиа жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш салбар салбартаа өндөр дээд амжилт гаргасан, бүтээл туурвисан, урлаг, спортод онцгой авьяас гаргасан шилдэг, тэргүүний хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулна.
Олны хайр, хүндлэлийг хүлээж, хөдөлмөрөө үнэлүүлж буй тэдгээр шагнагдагсдын дунд Төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн багтжээ.
Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг, алдарт найрагчийг Монголын төр засаг, ард түмнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээн өргөмжилж, маргааш энэхүү хүндэтгэлт цолыг хүртээх болжээ.
Б.ЭНХ