Хэм заагчтай, цайны данх

Хуучирсан мэдээ: 2017.02.24-нд нийтлэгдсэн

Хэм заагчтай, цайны данх

Өглөөний цайгаа уухдаа та яг хэдэн хэмийн халуунтай байгааг нь мэдэхийг хүсдэг үү. Эсвэл ус буцалгаж орхиод кофегоо найруулах үедээ данхан дахь ус хангалттай халуун болов уу гэж эргэлзэн дахин буцалгах товчийг дардаг уу. Тэгвэл данханд байгаа шингэн хэдэн хэмийн халуунтай байгааг заадаг хэм заагчтай данхыг бүтээжээ.

Энэхүү данх нь энгийн авсаархан загвартай ба ус буцалгагчийнх шиг өөрийн гэсэн суурьтай. Уг суурь дээр данхан дахь шингэний халууныг заах хэм заагчийг суурилуулсан байна.

Ингэснээр хэрэглэгч данхан дахь шингэнийг хэдий хэр халуун байгааг төвөггүйхэн мэдэх боломжтой болж буй юм.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж