Хавайд их хэмжээний цасан шуурга шуурчээ

Хуучирсан мэдээ: 2017.03.02-нд нийтлэгдсэн

Хавайд их хэмжээний цасан шуурга шуурчээ

Алоха мужийн Хавайн арал болор тунгалаг далайн эрэг болон тогтвортой халуун уур амьсгалтайгаараа алдартай билээ.

Хонолулуд хааяахан бага  зэрэг сэрүүсдэг. Гэтэл энэ арал дээр дэлхийн цаг агаарын үндсэн таван бүсээс дөрвийг нь олж харах нөхцөл байдал үүссэн байна. Зарим хэсэгтээ шөнөдөө хасах градустай хонож, тундрийн агаарын бүс бүрэлджээ.

Тус  арлын өндөрлөг хэсэгт Үндэсний цаг агаарын газраас цасан шуурганы аюулаас сэргийлэх сэрэмжлүүлэг зарласан байна. Мэдээлж буйгаар 17-30 см цас унаж, салхины хурд цагт 104 км хүртэл ширүүсэн, цаг агаарын онц аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Цас хамгийн ихээр унасан Мауна Кей болон Мауна Лоагийн уулархаг нутаг бол жуулчдын хамгийн ихээр аялдаг бүс бөгөөд Үндэсний газар зүйн нийгэмлэгээс тус өндөр уулын бүсээр аялахгүй байхыг анхааруулжээ.

Хавайд болж өнгөрсөн цасан шуурга, хүчтэй борооны улмаас үүсч болох үерийн аюулаас сэргийлэхийг нутгийн ард иргэд, жуулчдад Цаг агаарын үндэсний газраас анхааруулсаар байна.

Г.ӨСӨХСАРНАЙ

ЭХ СУРВАЛЖ: HUFFINGTONPOST.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж