Нобелийн шагналд 318 нэр дэвшигч өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.03-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналд 318 нэр дэвшигч өрсөлдөж байна

2017 оны дэлхийн Нобелийн шагналд 318 нэр дэвшигч өрсөлдөх болсон талаар зохион байгуулах комисс мэдээлж байна. Нэр дэвшигчдийн жагсаалтад 215 хувь хүн болон 103 байгууллага багтжээ.

Нобелийн сангийн дүрмээр өрсөлдөгчдийн нэрсийг тавин жилийн турш нууцалдаг юм байна.

Одоогийн байдлаар Нобелийн холбоо нэр дэвшигчдийг шигшиж байгаа аж. Улмаар таваас хорин нэр дэвшигч төгсгөлийн шалгаруулалтад тунаж үлдэнэ. Нобелийн шагналтныг ирэх аравдугаар сард Осло хотноо зарлана.

Тэгвэл өнгөрсөн жил Нобелийн шагналд 376 иргэн, байгууллага өрсөлдөж Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантост Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүнийг 220 мянган иргэний амь насанд хүрсэн 50 жил үргэлжилсэн Колумбийн иргэний дайныг зогсоосныг нь үнэлж шагналыг олгожээ.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж