Жингээ хасах 5 хялбар арга

Хуучирсан мэдээ: 2017.03.02-нд нийтлэгдсэн

Жингээ хасах 5 хялбар арга

Энэхүү жин хасах арга нь яг одооноос хэрэгжүүлж болох, нэмэлт цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардахгүй маш энгийн, завгүй хүмүүст нэн тохиромжтой арга юм. Мөн энэ аргыг ашигласнаар та богино хугацаанд, олон кг жин хаяж чадахгүй ч урт хугацаанд тогтвортой байдлаар жингээ хасах боломжтой. Жин хасахаас илүүтэй эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлж, хассан жингээ урт хугацаанд хасахад илүү тохиромжтой. Энэ арга өвөрмөц биш хэдий ч энгийн, хэрэгжүүлэхэд үр дүнгээ заавал өгдөг батлагдсан арга билээ. 

Алхам 1. Аажмаар дасгал хөдөлгөөн хийж сур. Олон төрлийн, хүнд хэцүү дасгал хийж амьдралын хэв маягийг тэр чигээр нь өөрчлөхийн оронд багахан зүйлээс эхэл. Үүний тулд 30 өдрийн туршид өдөрт 10-15 минут хөдөлгөөнтэй байхыг хичээ. 

  1. Дасгалын төрөл: Хэрэв та гүйх, дугуй унах дуртай бол өдөрт хэдэн минутыг дуртай зүйлдээ зарцуул. Алхах, шатаар дээш авирах, гимнастик гэх мэт бусад төрлийн дасгалууд байсан ч болно. Дасгалуудыг хооронд нь хослуулах нь нэгэн хэвийн зүйлээс татгалзах оновчтой арга юм. 

  2. Санахад илүүдэхгүй зүйл: маш хялбар дасгалуудаас эхлэх хэрэгтэй. Хүмүүс ихэнх тохиолдолд маш их урам зоригтойгоор эхэлж, хүнд дасгалууд хийдэг. Улмаар ядарч, нэг хоёр хоног дасгалаа таслаад, тэгээд төлөвлөгөө тэр чигээр нь нураахад хүрдэг. Миний санал болгож буй төлөвлөгөөний дагуу бол та өдөрт амархан дасгалуудыг богино хугацаанд хийхэд хангалттай. Хийж чадна гэж бодож буй дасгалынхаа талыг л хий. Дараа нь та хугацаагаа нэмж, дасгалаа нэмж болно шүү дээ. 

  3. Өдөр бүр хийх нь чухал. Календарь дээрээ дасгал хийсэн өдрүүдээ таван хошуугаар тэмдэглэхэд улам урамтай байдаг. Та хялбар дасгалуудыг богино хугацаанд хийж болж байвал үүнийгээ өдөр бүр хий. 

  4. Өдөр бүр дасгал хийх тогтмол цаг гарга: Хэрэв та өглөө дасгал хийх боломжтой бол өглөө дасгалаа хий. Үгүй бол оройн цагаар хийх хуваарьтай бол. 

  5. Хүчний дасгалууд: Ийм төрлийн дасгалыг эхний хэдэн долоо хоногт хийх шаардлагагүй. Тогтмол дасгал хийдэг болсны дараа суниалт, хагас суулт, гэдэсний түлхэлт, хөлний хагас суулт гэх мэт дасгалуудыг туухайгүйгээр хийж эхлээрэй. 

  6. Дасгалаа хийж эхэл: Дасгал хиймээргүй санагдсан ч пүүзээ өмсөөд гэрээсээ гар эсвэл хамгийн хялбар дасгалыг 5 минут ч хамаагүй хий. Нэг л эхлэх юм бол та дор хаяж 15 минут дасгал хийхдээ л нэг хийх болно. 

Алхам 2. Өөх тостой, шарсан хоол хүнсийг эрүүл хоол хүнсээр соль. Та хоолны дэглэм барих албагүй. Харин байнга буюу үе үе идчихдэг өөх тостой, шарсан хуурсан хоол хүнсийг аажмаар эрүүл хоолоор соль. 

  1. Жишээ: хэрэв та тахиа шарж иддэг бол тахиагаа чанаж эсвэл жигнэж ид. Хэрэв 2-р хоол тогтмол иддэг бол шөлтэй хоол голдуу иддэг бол. 

  2. Аажмаар өөрчил: Та өөрийн иддэг бүх хоол хүнсээ нэг өдрийн дотор өөрчлөх шаардлагагүй. Харин Алхам 1-н 30 өдрийн дасгалыг хийсний дараагийн 30 хоногийг хоол хүнсээ эрүүлжүүлэхэд зориул. Нэг өдөрт 1 хоолыг эрүүл хоолоор соль. 1 сарын хугацаанд та шинэ дэглэмдээ дасах болно. 

  3. Дасгал: Өмнө сард хийсэн дасгалынхаа хугацаа, тоог бага зэрэг нэмэн үргэлжлүүлээрэй. 

Алхам 3: Хоолыг бага багаар, ойр ойрхон ид. Тос багатай хоол иддэг болсны дараа өдөрт 3 том порцтой хоол идэхийн оронд 5-6 удаа бага порцтой хоол иддэг болохыг хичээ. 

  1. 5-6 хоол: Өглөөний цай, бага үдийн цай, бага хэмжээний өдрийн хоол, хэдэн цагийн дараа бага хэмжээний хоол, багахан их үдийн цай, хөнгөхөн оройн хоол идээрэй. Ийм олон хооллож чадахгүй бол өглөө, өдөр, оройн хоолоо багасгаад дундуур нь 2 удаа хөнгөхөн зууш идэж болно. 

  2. Зууш: Жимс, самар, тослог багатай тараг, ногоо гэх мэт эрүүл зууш идээрэй. 

  3. Хүлээ: Хэрэв та дахин нэг аяга хоол идмээр санагдвал 20 минут хүлээ. Учир нь ходоодноос тархинд цадсан сигнал хүргэхэд 20 минут зарцуулдаг байна. Мөн хоолны порцыг аажмаар бууруулж, сэтгэлийнхээ хэрээр биш ходоодныхоо хэрээр идэж сурах нь чухал. 

Алхам 4: Дасгалын ачааллыг аажмаар нэмэгдүүл. Та 1-2 сарын туршид богинохон, хялбар дасгал хийгээд сурчихсан байгаа тул дасгалын ачааллыг нэмэгдүүлэх цаг иржээ. 

  1. Хугацаа: Хамгийн түрүүнд нэмэх хэрэгтэй зүйл бол дасгалын хугацаа. Дасгалыг хүндрүүлэлгүйгээр өмнө хийдэг байсан дасгалынхаа хугацааг 5 минутаар нэмэгдүүл. 2-3 дасгалыг энэхүү шинэ хугацаагаар хийдэг болсны дараа дахин 5 минутыг нэм. Таны зорилго бол 40-45 минут дасгал хийдэг болох явдал юм. (Долоо хоногт 1 удаа 1 цагийн туршид дасгал хийвэл бүр сайн.) 

  2. Ачаалал: Дасгалыг арай удаан хийж дадсаны дараа буюу нэг долоо хоногийн дараанаас арай илүү ачаалалтай дасгал хийх гээд үзээрэй. Юуны өмнө ачаалал ихтэй дасгалуудын хугацааг богино байлгана. Жишээ нь 40 минутын алхах буюу гүйхийн оронд 20 минут алхах буюу гүй. Дараагийн 3-4 минутанд хурдан алхах буюу гүйгээд, 3-4 минут хэвийн хурдаар алхах гэх мэтээр хурдан, удаанаа хослуул. Эхний ээлжинд дасгалын ачааллыг аль болох багаар нэмэгдүүлээд, аажмаар хүндрүүлэх нь чухал. 

  3. Хүнд-хялбар: Хэрэв ачаалалтай дасгал хийсэн бол дараа нь хялбар дасгал хий. Эсвэл нэг өдөрт нь ачаалалтай хосолсон дасгалаа хийгээд дараагийн өдөр нь хялбар дасгалаа хийгээрэй. 2 өдөр дараалан хүнд дасгал хийвэл таны бие цуцах тул дасгалыг хослуулах нь чухал. 

Алхам 5. Чихэрлэг хоолыг эрүүл амттанаар соль. Дараагийн чухал зүйл бол чихэрлэг амттан. Өөх тостой хоол хүнсийг сольсон шигээ чихэрлэг хоолыг эрүүл хоолоор орлуулаарай. Энэ үе шатанд өөх тос, чихрийг багасгаж, дасгал хийх болсноор жин хасах үйл явц хурдасна. 

  1. Сорилт: 30 өдөр чихэрлэг хоол хүнснээс идэхээс татгалзаад үзээрэй. Эсвэл өдөрт идэх чихрийн хэмжээг багасгахыг хичээгээрэй. 

  2. Чөлөөт өдөр: Хэрэв та нэг сарын туршид чихэр идэхгүй гэж шийдсэн бол би танд чөлөөт өдөртэй байхыг санал болгож байна. Миний хувьд хагас сайн өдөр чөлөөт өдөр байдаг бөгөөд би дуртай зүйлээ иддэг. Гэхдээ дуртай зүйлээ иднэ гээд хамаагүй их идэж болохгүй нь мэдээж. 

  3. Орлуулах: Чихэрний оронд идэх зүйлсийн жагсаалтыг гаргаад их хэмжээгээр худалдан ав. Гэртээ байгаа чихрийг гаргаж хая. Жишээ нь чихэр идэхийн оронд жимс, ногоо ид.  

  4. Уух юм: Та хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс уудаг бол ус, цай уудаг бол. 

  5. Бүхэл үрийн буудай: Талх, цагаан будааны оронд хар талх, бор будаа, овьёос иддэг бол. 

Танд хэрэгтэй мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэн орж байх болно. 

Таны дотны найз Гоолигмаа.

ЭХ СУРВАЛЖ: GOOLIGMAA.BLOGSPOT.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж