“Силикат” компани нь цемент, шохойн үйлдвэрлэл явуулдаг олон жилийн туршлагатай компани. Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээл дээр нэмж хувьцаа гаргаснаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой. Хувьцааны андеррайтераар “Би Ди Сек” компани ажиллаж, хувьцааны нэг бүрийн үнийг 255 төгрөг байхаар тогтжээ. Олон нийтэд санал болгож буй хувьцаанд өнөөдөр үдээс хойш захиалга авахгүй болсон байв. Олон нийтэд санал болгож буй хувьцааны захиалга гүйцсэн бололтой. Компаниуд харилцагчдын захиалгыг өнөөдрөөс эхлүүлж буй бөгөөд захиалгын хугацаа энэ сарын 5-ны өдрөөр дуусгавар болох ажээ. Нэмж сонирхуулахад, “Силикат” компанийн хувьцааг дараах нөхцөлтэйгээр худалдан авах юм байна.
“Силикат”-ын хувьцаанд захиалга авч эхэллээ
Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Силикат” компани өнөөдрөөс зах зээлд нэмж хувьцаандаа захиалга авч эхэллээ. Энэ тухай Монголын хөрөнгийн бирж өнөөдөр олон нийтэд зарлалаа. Хувьцааг хоёр янзаар арилжаалах бөгөөд 20 хувийг нь олон нийтэд санал болгож зах зээлд шууд байрлуулах бол үлдсэн 80 хувийг нь захиалгаар худалдах ажээ.