Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг шинээр баталж хэрэгжиж эхлээд буй билээ. Тэгвэл гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүгч, эвлэрүүлэн зуучлагчдыг нэг цэгт төвлөрүүлж, мэргэшүүлэх боломжийг бүрдүүлсэн шүүхийн III дугаар байрны нээлт өнөөдөр болно. Ингэснээр энэ хэргийн маргааныг таслан зогсооход мэргэшихээс гадна урьдчилан сэргийлэх бололцоо бүрдэх юм байна.