Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр /2017.02.28/ болж өнгөрлөө. Энэ жилийн ёслолын ажиллагаа олон маргаан, шуугиантайгаар болсон. Тухайлбал:
Шилдэг киног “La La Land” хэмээн зарласан нь дэлхийн миссийг буруу зарласантай ижил тохиолдол болоод байна.
Өнгөрсөн жилийн шагнал гардуулах ёслолд өнгөт арьст жүжигчдийг нэр дэвшүүлсэнгүй хэмээн #OscarSoWhite гэх ажил өрнөж олон шүүмжлэлийг дагуулсан. Харин энэ жил “Moonlight”, “Fences”, “Hidden Figures” зэрэг өнгөт арьстнуудын амьдралын тухай өгүүлэх кинонууд өрсөлдөж зарим нэг шагналын эзэн болсон.
Анхны Муслим жүжигчин оскарын эзэн болов. Moonlight кинонд тоглосон Makhershala Ali шилдэг туслах жүжигчин шагналд нэр дэвшиж ялагч боллоо.
Ираны кино зохиолч, найруулагч Asghar Farhadi хоёр дахь удаагаа оскарын эзэн боллоо. Тэрээр 2012 онд “The seperation” киногоор ялагч болж байсан бол энэ жил “The Salesman” киногоороо шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртлээ. Энэ нь академийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын бодлогыг эсэргүүцэж буйн илэрхийлэл гэж зарим хүмүүс үзэж байна.
Ёслолын хаалтын үеэр хөтлөгч Jimmy Kimmel хэлэхдээ “Би энэ шоуг баллаж орхилоо. Би дахиж энэ шоунд хэзээ ч ирэхгүй гэдгээ амлаж байна” гэсэн юм.
Г.ТҮШИГ