АНУ-ын Худалдааны сайдаар 79 настай тэрбумтныг сонголоо

Хуучирсан мэдээ: 2017.03.02-нд нийтлэгдсэн

АНУ-ын Худалдааны сайдаар 79 настай тэрбумтныг сонголоо

Уилбор Росс  Фото: Ron Sachs / ZUMAPRESS.com / Globallookpress.com

Сенат АНУ-ын худалдааны сайдаар тэрбумтан Уилбор Россыг сонголоо. Өдгөө 79 настай тэрбумтныг 72 сенатор дэмжиж, эсрэг 27 сенатор санал өгчээ. Ардчилсан намын 19 сенатор түүний төлөө саналаа өгсөн байна. 

Уилбор Росс нь дампуурсан компаниудын наймаагаар мэргэшсэн нэгэн ба W.L. Ross & Co., компанийг удирдаж байгаад төмөр хайлуулалтын хөрөнгө оруулалтыг нэгтгэсэн International Steell Group компанийг 2002 онд байгуулжээ. Россын хөрөнгийг 2,9 тэрбумаар үнэлдэг.

Бизнесмен Росс Ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн хөтөлбөрийг дэмждэг.

Тэрбээр ийн Америкийн хамгийн өндөр настай сайд болж байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж