Жон Богл: Трамп ДНБ-ий өсөлтийг 4% болгож чадахгүй

Хуучирсан мэдээ: 2017.03.02-нд нийтлэгдсэн

Жон Богл: Трамп ДНБ-ий өсөлтийг 4% болгож чадахгүй

Фото: Jessica Kourkounis / New York Times

Америкийн ДНБ-ий өсөлтийг 4% болгох нь Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд  бүтэшгүй зорилт…

Дэлхийн томоохонд тооцогдох  3,5 их наяд ам.долларын хөрөнгийг удирддаг "The Vanguard Group" сангийн ерөнхий захирал асан, Америкийн алдартай санхүүч Жон Богл "BBC Radio5" радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдэв.

"Миний бодлоор, АНУ-ын эдийн засгийг 4%-ийн төвшинд өсгөх гэж байгаа хүнд маш их зүтгэл хэрэгтэй. Америкийн эдийн засагт Цагаан ордонд хэн суухаас үл хамаарсан хязгаар бий. Хэрэв өөрчлөлтийг маш ухаалгаар явуулж чадвал зохицуулалтын хэм хэмжээг буулгах арга нь нэлээд чухал болно. Санхүүгийн зохицуулалтаас бүрэн татгалзана гэдэг нь миний хувьд ухаангүй зүйл гэж санагдаж байгаа" гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр 2016 оны есдүгээр сард Дональд Трамп  "Шинэ худалдааны гэрээ байгуулах, хоршооллын татварыг буулгах, зохицуулалтын хэм хэмжээг бууруулах замаар АНУ-ын эдийн засгийг 3,5 хувиар өсгөх болно" гэж мэдэгдэж байсан юм. Мөн ДНБ-ний өсөлтийг 4% болгох “Үндэсний зорилт” тавьж буйг тэр бас онцолж байсан юм.

Фото: Damon Winter / New York Times

Эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулснаар Пентагоны төсвийг нэмэх боломжтой гэж Трамп үзэж байгаа.  Тэрбээр хоёрдугаар сарын 28-нд Fox телевизид ярихдаа “Эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, цэргийн зардлаа 54 тэрбум ам.доллараар нэмнэ" хэмээжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж