Даралт ихсэх, архины хордлогын дуудлага нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.02.28-нд нийтлэгдсэн

Даралт ихсэх, архины хордлогын дуудлага нэмэгджээ

Цагаан сарын баярын шинийн нэгэнд/2017.02.27/ Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд 750-850 дуудлага ирсэн байна. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад хэвийн тоо гэж тус төвийн ээлжийн ахлагч Д.Мөнхцэцэг хэллээ. Нийт дуудлагын дийлэнхийг даралт ихсэх, зүрх судас, архины хордлогын дуудлага эзэлж байна. Энэ талаар ээлжийн ахлагч Д.Мөнхцэцэг “Архины хордлогын дуудлага ихэнхдээ эмнэлэг хүргэгдэж байгаа. Харин хоолны хордлогын дуудлага одоогоор бүртгэгдээгүй байна. Шинийн нэгний байдлаар дуудлага энгийн өдрүүдтэй адил харьцангуй бага байна. Харин төрөх дуудлага 15-20 удаа ирлээ. Маргаашнаас эхлэн дуудлагын ачаалал нэмэгдэх байх” гэлээ.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж