Нийтийн тээврийн газар болон Монголын Оюутны холбооныхны мэдээлж буйгаар оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим картыг харъяа сургуулиар нь дамжуулан олгох албан ёсны шийдвэр гараагүй байна гэлээ.
Хоёр тал энэхүү асуудлыг энэ сарын дундуур болох хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна. Мөн цахим картны хугацааг сунгуулах болон шинээр авах оюутнуудыг энэ сарын 20-ноос эхлэн МОХ дээр бүртгэх ажээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр МОХ-ын байранд дугаарлахгүй их, дээд сургуульд эрхийг олгосон мэтээр мэдээлж байсан ч ийнхүү албан ёсны эцсийн шийдвэр гараагүй байгаа аж.
Б.БОЛОРСҮХ