АНУ Хойд Солонгосын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулна

Хуучирсан мэдээ: 2017.03.02-нд нийтлэгдсэн

АНУ Хойд Солонгосын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулна

АНУ-ын өмнөх захиргааныхан буюу Обамагийн Засгийн газар болон бусад салбарын мэргэжилтнүүд Хойд Солонгосын  хурдтай хөгжиж буй цөмийн зэвсэг болон пуужингийн эсрэг “тохиролцох эсвэл цэргийн хүчээр зогсоох” гэсэн хоёр л арга байна хэмээн мэдэгдэж байжээ. АНУ-ын 28 мянга гаруй цэрэг Өмнөд Солонгосын хойд хил дээр байрлан, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг гүйцэтгэн алба хаадаг.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн үеэр хийсэн яриандаа тус улсын тив хоорондын баллистик пуужин (ICBM) хөгжүүлэлтийн явц  эцсийн шатандаа явж байна гэж мэдэгдсэн. Тухайн үед Трамп ийм зүйл болохгүй гэж хариу мэдэгдсэн ч хэрхэн урьдчилан сэргийлэх тухай дурьдаагүй билээ.

Хойд Солонгос 2016 онд гэхэд хоёр удаагийн цөмийн, 20 удаагийн пуужингийн туршилт хийсэн төдийгүй 9000 км-ын алсад орших Америкийг цөмийн зэвсгээрээ далайлган сүрдүүлсэн. Тив хоорондын хамгийн богино зайны пуужин 5500 км орчим, хамгийн урт пуужин 10000 км орчмын  алсад харвадаг байна.

АНУ-ын эрдэм шинжилгээний байгууллагын мэдээлж буйгаар Хойд Солонгосын тал цөмийн реакторын туршилтаа дахин эхлүүлсэн байж болзошгүй байна. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн Доналд Трампын Аюулыг хамгаалах яамны нарийн бичгийн дарга Жеймс Маттис Өмнөд Солонгос улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Хойд Солонгосыг цөмийн зэвсэг ашиглавал үр дүнтэй бас давагдашгүй хариу арга хэмжээ авна” гэж мэдэгджээ.

Уг мэдэгдлийн хүрээнд АНУ болон Өмнөд Солонгосын тал Иракийн эсрэг хэрэглэж байсан, нэгдсэн улсын армийн баллистик пуужингаас урьдчилан сэргийлэх системийн өндөрлөг хэсгийг хамгаалах терминал арга хэмжээг (THAAD) Хойд Солонгосын эсрэг энэ оны сүүлээр авч хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнт пуужин болон төсөөтэй зэвсгийг илрүүлэн тэр даруйд нь устгах аж.

Хятадын тал энэхүү үйл ажиллагаа бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулна хэмээн эсэргүүцсэн төдийгүй Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагчид дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хойшлуулах эсвэл цуцлахыг шаардаад байна.

Харин Японы тал Окинавагийн өмнөд арал орчим байрлах АНУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлэх тухай санал гаргажээ.

Г.ӨСӨХСАРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж