Энэ он гарсаар хакерчдын довтолгоо улам ширүүсч, янз бүрийн нэртэй хакерын бүлгүүд бий болоод буй. Тэд Америкийн Сенат, Британийн банк, Испанийн цагдаагийн газрын сүлжээ гээд томоохон сайт сүлжээг хакердаж, нууцын зэрэглэл бүхий материалуудыг хулгайлсаар байна.
Тус бүлгийн нэг болох Anonymous-ын хакерчид АНУ-гийн Засгийн газрын цахим сүлжээг хариуцагч Mantech International Corp-ийн сүлжээг хакердсан тухайгаа мэдээллээ. Тэд тус сүлжээнээс НАТО-той холбоо бүхий файлуудыг хулгайлсан бөгөөд зарим хэсгээс нь интернэтэд тавьж эхэлжээ.
Харин Mantech International Corp-ийн зүгээс ямар нэгэн мэдээлэл хийхээс татгалзсан байна.
Н.Наран