БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд заавал виз авдаг журам өчигдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Шинэ журамд сүүлийн гурван жилд БНСУ-д хууль бусаар оршин суусан буюу хил нэвтрүүлэхээс татгалзсан, таван сая воноос дээш хэмжээний торгууль хүлээсэн, албадан гаргагдсан зэрэг хууль журам зөрчсөн хүмүүс хамрагдах боломжгүй. Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр тус улсын визний журамд дараах зарим шинэ өөрчлөлт орж байгаа юм.
НЭГ: БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс визтэй зорчих. Чингэхдээ дараах сонголтууд хийх. Үүнд:
- 30 хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз хүсч болох /Сүүлийн 2 жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх/
- 90 хоногийн хугацаатай 1, 3, 5 жилийн олон удаагийн виз хүсч болох. /Сүүлийн 2 жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх/
- Аялал, төрөл садныдаа зочлох, бизнес ангиллын 90 хоногийн нэг удаагийн виз хүсэх
ХОЁР: Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, Унгар зэрэг Европын 30 улс болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болохоор нөхцөлөө зөөлрүүлж, хамрах хүрээг нь өргөтгөсөн. Өмнө нь зөвхөн АНУ, Канад, Астрали, Шинэ Зеландаар хязгаарлаж байсан юм. Харин 30 хоногийн дотор цаашид аяллаа үргэлжлүүлэх тийзтэй, визтэй, дээрх орнуудад хууль бусаар оршин суугаагүй байх шаардлага тавигдах аж.
ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВАХ ТӨЛӨӨЛӨН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГУУД
Визний материалыг дараах төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд хүлээн авах бөгөөд нарийвчилсан зөвлөгөөг мөн тэдгээр газраас авч болох аж. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.
- БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
- Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх
- БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
1. Passport Express International
- Байршил: Хан-Уул дүүрэг Нархан хотхон 59/с (ЭСЯ-ны дэргэд)
- Утасны дугаар: (976)9006-0152
- Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00~18:00
2. Монгол – Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
- -Байршил: Хан-Уул дүүрэг Galaxy tower 2-р давхар (ЭСЯ-ны дэргэд)
- -Утасны дугаар: (976) 7012-4909
- -Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00~18:00
3. Hang-Mong Law
- Байршил: Bridge Plaza Building 402тоот (15р хороолол "Bridge Group" барилга 402тоот)
- Утасны дугаар : (976) 11-46-3005~3007
- Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
4. Chinggis Global
- Байршил: МУБИС-ийн автобусны буудлын дэргэд "Chinggis Journey" компани 2-р давхар
- Утасны дугаар: (976) 9916-6177, (976)-11-32-1770
- Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00~12:30 , 13:30-18:00
5. Mongol Namshin
- Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
- Утасны дугаар: (976) 7014-3332
- Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00~18:00
6. GH&F
- Байршил: "Бэгдү" орон сууц 59-р байр 303тоот (10-р хороолол "МТ" ШТС-ын ард)
- Утасны дугаар: (976) 7722-7700, (976) 7722-7744
- Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00~18:00
7. Mongol News
- Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
- Утасны дугаар: (976)11-32-8988
- Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00~18:00
ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮМҮҮСИЙГ ДАВАА ГАРИГААС БҮРТГЭНЭ
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авахаар болсон. Шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 6, 7, 9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох аж.
БҮРТГҮҮЛЭГЧ НЬ
- 18-39 настай байх
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
- Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг хангаж байвал шалгалтад бүртгүүлэх боломжтой.
Энэ жилийн хувьд 8000 иргэн бүртгэж, түүнээс 1500 иргэнийг сонгон шалгаруулах тул солонгос хэл сайн мэддэг хүмүүсийг түлхүү бүртгүүлэхийг зөвлөж байгаа.
Б.ЭНХ