Шинжлэх ухааны академийн Палентологи, геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлэх тухай тогтоолыг өмнөх Засгийн газрын үед буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн танхим гаргасан. Энэ асуудалд сайд Ж.Батсуурь “Би Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гаргасан тогтоолын төлөө ямар нэг хариуцлага хүлээхгүй. Гэхдээ хүрээлэнгийн ажиллах нөхцөлийг хангана, төр үүргээ хэрэгжүүлнэ” гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Сар шинийн өдрүүдээр орон нутгийн Онцгой байдлын газруудад цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага нэлээд ирсэн байна.
Сар шинийн баярын дараахан УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх сураг гарсан ч одоогоор УИХ-ын даргын зөвлөл хуралдаагүй байна.
Цаг агаар дулаарч буйн улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн дуудлага хэд хэд гарсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжинд шар усны үер буужээ.
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Мартын найман буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Ирэх долоо хоногийн лхагва гаригт Мартын наймны өдөр тохиож байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтээр амрах юм байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 34 дүгээр чуулганы 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.
Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд буюу бүх нийтийн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлээгүй билээ. Харин өчигдрөөс буюу пүрэв гаригаас эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлан, хөдөлгөөнд оролцуулах журам хэвийн мөрдөгдөж эхэлнэ.