“Нарантуул”-аас бусад зах маргаашаас ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.02.28-нд нийтлэгдсэн

“Нарантуул”-аас бусад зах маргаашаас ажиллана

Сар шинийн баярын өмнө амрах завгүй ажилласан Нарантуул захын наймаачдын хувьд урт хугацааны  амралт нь эхэлжээ. “Нарантуул” олон улсын худалдааны төв хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 9-нийг хүртэл урт хугацаагаар амарч байна.

Харин бусад зах худалдааны төвүүд цагаан сарын баярын дараа  хэзээнээс ажиллах талаар тодруулахад:

-“Дүнжингарав”,  “Хархорин”, “Бөмбөгөр” захууд хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-нийг дуустал  албан ёсны амралтын өдрүүдэд бүтэн амарна. Харин гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригаас ердийн хуваарийн дагуу ажиллана гэлээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж