Умардууд цөмийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн гэлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Умардууд цөмийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн гэлээ

АНУ болон Умард Солонгосын тусгай
төлөөлөгчид Нью Йорк хотод хоёр өдөр дараалан хуралдсаны эцэст Умард
Солонгосын тал цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрийг ямар
нэг урьдчилсан нөхцөл тавилгүйгээр үргэлжлүүлэхэд бэлэн байна хэмээн
мэдэгджээ.

Умардын зүгээс хийсэн мэдэгдэлд тус улсын Засгийн газар бусад орноос
эрчим хүч, эдийн засгийн туслалцаа авахын хариуд 2005 оны гэрээнд
хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байна гэжээ. Нью Йоркт болсон хурлын
дараа АНУ-ын төлөөлөгчид Умардыг хүлээсэн үүргээ үнэхээр биелүүлэх аваас
олон улсын харилцаанд ахиц гарах сайхан боломж бүрдэх болно хэмээн
мэдэгдсэн байна. Уг уулзалт болохоос долоо хоногийн өмнө Өмнөд
Солонгосын төлөөлөгчид Умардын төлөөлөгчидтэй Индонезид уулзаж, хоёр
талын аюулгүй байдлын талаар санал солилцсон юм.

Зургаан талт хэлэлцээрийг хамгийн сүүлд 2008 онд Умард болон Өмнөд
Солонгос, АНУ, ОХУ, Хятад, Японы талуудын оролцоотойгоор зохион
байгуулсан ч, Умардын тал хоёрдахь цөмийн туршилтаа хийхийн өмнөхөн 2009
оны дөрөвдүгээр сард зургаан талт хэлэлцээрээс нэрээ татсан.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж