“Оскар-2017”-д шилдэг анимэйшн төрөлд нэр дэвшсэн “Ma Vie de Courgette” буюу “Коуржэт дахь миний амьдрал” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног Монголд ганцхан удаа албан ёсны эрхтэйгээр гаргах болжээ.
Найруулагч Клод Валласийн бүтээлийг гуравдугаар сарын 5-нд “Тэнгис” кино театрт 16.00 цагаас үзэх боломжтой.
Энэ өдөр уг киноны найруулагч өөрийн биеэр уран бүтээлээ танилцуулж, ярилцлага өгөхөөр ирэх гэнэ.
“Ma Vie de Courgette” кино өнгөрсөн хоёрдугаар сард Парист болсон 42 дахь удаагийн “The Cesar Award”-аас шилдэг хүүхэлдэйн кино төрөлд ялагч болжээ.
Г.ТҮШИГ