Эмэгтэйчүүдийн манлайлалд анхаарна

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн манлайлалд анхаарна

Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын нэг болох Эмэгтэй Удирдагч сан үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна. Уг байгууллага өнгөрсөн хугацаанд олсон амжилт, алдаа оноогоо цэгнэн дүгнэж дараагийн 10 жилийн шинэ зорилго, зорилтоо тодорхойлон  байгууллагынхаа бодлогын баримт бичгийг сая дахин боловсруулжээ. 

УИХ-ын 2012 оны сонгууль, орон нутгийн сонгууль ойртож байгаа тул Эмэгтэй Удирдагч сан эмэгтэйчүүдийн манлайлалд түлхүү анхаарал хандуулан ажиллахаар болсон  байна.  Эмэгтэйчүүдийн манлайлалыг дээшлүүлснээр тэднээр дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүл, хүний эрхийн асуудалд  нөлөөлөн ажиллана гэж тэд үзжээ.

Эмэгтэй Удирдагч сан нь дэргэдээ нийгмийн асуудлаар залуу эмэгтэйчүүдийн клуб байгуулж, улстөрч эмэгтэйчүүдэд зориулсан бодлогын судалгааны төвтэй болж судлаачид эхний захиалгуудаа авч ажилдаа орсон байна. Мөн тус сан нийгмийн хариуцлагыг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн банкны жижиг төслөөр боловсролын салбар, ялангуяа дунд сургуулийн сурах бичгийн түгээлт, түүний чанарт анхаарч, сургуулиудын төсвийн талаарх мэдээллийг ил тод болгох зорилгоор жишиг сургууль бий болгохоор ажиллаж байгаа юм байна.

                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж