“Хүүхдийн хамгийн гоё шоу” тоглолт боллоо | News.MN

“Хүүхдийн хамгийн гоё шоу” тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн хамгийн гоё шоу” тоглолт боллоо

Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ сард “Миний хайртай гэр бүл” аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд өнгөрсөн бямба гаригт “Хүүхдийн хамгийн гоё шоу” тоглолтыг хийсэн юм. Тоглолтод “Universe Best Songs-2009” фестивалийн ялагч Ч.Цэлмүүн, циркийн үзүүлбэр, хөвгүүдийн “Goodboys” хамтлагийнхан оролцож ая дуугаараа мэндчилгээ хүргэсэн. Шоу тоглолтын үеэр хүүхэд багачуудын дунд хөгжөөнт тоглоом тоглуулж, сугалаа сугалуулж азтанг тодруулсан юм.

Цаашид Хүүхдийн паркт рок поп болон ардын урлагийн хамтлаг, сонгодог үдэш зэрэг олон шоу тоглолтыг зохион байгуулах юм гэнэ.

М.Дөл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж