ОХУ-ын ДУМ-ын гишүүн Виталий Милонов “Первый канал”-ын ерөнхий захирал Константин Эрнстэд ханджээ. Тэрбээр ирэх тавдугаар сард Киев хотноо зохион байгуулагдах “Eurovision” дууны тэмцээнд Оросын төлөөлөгчийг оролцуулахгүй байх, тус тэмцээнийг шууд дамжуулахгүй байхыг хүсчээ. Энэ санааг ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, алдарт дуучин Иосиф Кобзон гаргажээ.
Өмнө нь “Eurovision” тэмцээнд ОХУ-ыг төлөөлж Филлипп Киркоров оролцож байсан нь шүүмжлэл дагуулсан түүхтэй. Гэхдээ тэр өнөөдрийг хүртэл Оросын бүхий л дуучдыг “Eurovision” тэмцээнд бэлтгэж ирсэн билээ.
“Eurovision” нь европын орнуудын дуучдын дунд зохион байгуулдаг тэмцээн юм.
“Тэмцээний үеэр ашигладаг #eurovision хаштаг маш сайн идэвхждэг. Энэ үед мэдээллийн түгжээ үүсдэг. Гэхдээ “Eurovision” гэрийн эзэгтэй нарт зориулсан цэнгээнт уралдаан гэдэг халаасны сэдвээс гадна эсэргүүцлийн сэдэв болсон нь олон хүний анхаарлыг татаж байна” гэж Виталий Милонов хэлжээ.
Тэрбээр мөн “Тэмцээний хамгийн сонирхолтой үе нь санал хураалт тоолох байдаг. Яг энэ үед хүмүүс хөлбөмбөгийн тоглолт үзсэн мэт сэтгэл хөдлөлийг мэдэрдэг нь үнэн. Магадгүй дуу болгон хүн бүрт сонирхолтой байдаггүй нь тодорхой. Харин энэ тэмцээний ачаар европын улс орнууд хэн нь хэнийгээ дэмжиж байгаа эсвэл эсэргүүцэж байна вэ гэдэг хандлагыг ажиглах боломжтой. Магадгүй “Eurovision”-ийг эсэргүүцэж байгаа хүмүүст хувийн асуудал байгааг үгүйсгэхгүй. Учир нь ОХУ-ын алдарт дуучин Иосиф Кобзон Украин улсад төрсөн ч түүнийг Украин руу зорчихыг төрсөн цагаас нь хориглосон байдаг. Харин Филлипп Крикоров өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэмцээнийг шударга бус явагддаг хэмээн үздэг. Түүний бэлтгэсэн дуучин Сергей Лазарев өнгөрсөн жил хоёрдугаар байр эзэлсэн юм. Гэхдээ одоогоор Филипп Крикоровт хэн нэгнийг тус тэмцээнд оролцуулах санал ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Донбасс дахь “Иргэний дайн”, Украины зүүн хэсэг дэх гурван жил үргэлжилж буй маргаан, Крымыг ОХУ өөртөө нэгтгэсэн зэрэг шалтгаанаас болоод тэмцээнд оролцож буй Оросын дуучид бусдаас илүү байсан ч тэргүүн байрт шалгарч чаддаггүй байх. Иймээс Оросын төлөөлөл оролцохгүй байх нь зөв” хэмээн тайлбарлажээ.
ДУМ-ын гишүүн Виталии Милоновыг захидалд “Первый канал” одоогоор тайлбар хийхээс татгалзжээ. Учир нь тус телевиз гуравдугаар сарын 11 хүртэл хариу өгөхгүй байх эрхтэй юм байна. Гуравдугаар сарын 11-нд “Eurovision” тэмцээнд оролцох төлөөлөгчдийн нэрс албан ёсоор тодорхой болох учиртай. Гэхдээ энэ тэмцээнд дан ганц ОХУ гэлтгүй Австрали, Португали, Швед, Исланди, Румын, Болгар, Эстони, Литва, Норвеги, Сан-Марино зэрэг улсыг төлөөлөх дуучдын нэрс ч тодорхой болоогүй байгаа аж.
Киевийг зорих ОХУ-ын төлөөлөгчийг сонгоно гэдэг “Первый Канал”-ын хувьд маш том хариуцлага. Тэдэнд Иосиф Кобзон, Филипп Крикоровын санаанд нийцэх, мөн нөхцөл байдалд уян хатан хандах дуучин хэрэгтэй. Олон авьяаслаг ард түмэнтэй том гүрэн дэлхийн хөгжмийн ертөнцийн чухал тавцан болох “Eurovision”-д өөрийн нэр төрийг алдахгүйн тулд ямар нэгэн арга олох нь чухал болжээ.
БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: КОММЕРСАНТ