Өнөөдөр буюу 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 36.844 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 33.754.961.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 7 хувьцаат компанийн хувьцаа өсчээ. Найман хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 6зургаан хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа.
Үүнээс “Улсын их дэлгүүр” компани хамгийн өндөр буюу 10.93 хувиар өссөн бол “Хай Би Ойл” компани хамгийн өндөр буюу 7.08 хувиар буурлаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 869.59 нэгж болж 1.35%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,525,354,039,340.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ