Сирийн эсрэг хориг тавихыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2017.03.01-нд нийтлэгдсэн

Сирийн эсрэг хориг тавихыг эсэргүүцэв

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Сирийн засгийн газрын эсрэг хориг тавих тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ОХУ болон Хятад улсууд нэгдэн эсэргүүцжээ. ОХУ нь Аюулгүйн зөвлөл дэх хориг тавих эрхээ ашиглан 2011 оноос хойш Сирийн засгийн газрын эсрэг арга хэмжээг долоо дахь удаагаа зогсоосон нь энэ аж. Сирийн арми босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэснийг буруутган Аюулгүйн зөвлөлөөс Башар аль-Ассадын засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцсэн байв.

Сири нь АНУ болон ОХУ-ын хооронд байгуулсан гэрээний хүрээнд 2013 онд химийн зэвсгээ устгахыг зөвшөөрсөн юм. Гэвч НҮБ болон олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагаас Сирийн засгийн газрыг 2014, 2015 онуудад химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж байна.

Энэ удаагийн Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээ Сирид нисдэг тэрэг худалдахыг хориглож, армийн 11 албан тушаалтан, 10 байгууллагыг хар жагсаалтад багтаахаар төлөвлөжээ. Хоригийн тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлийн есөн гишүүн дэмжсэн бол ОХУ, Хятад, Боливи улсууд эсэргүүцсэн байна.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж