Өнөөдөр шинийн гурван. Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тиймээс тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Сар шинийн өдрүүдэд Замын цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.. Мөн Хууль сахиулахын их сургуулийн сонсогчдыг дайчилсан байна. Харин маргааш ажлын өдөр тул дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Б.БАТ