1100 км төмөр зам барих ажил удааширч байна

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

1100 км төмөр зам барих ажил удааширч байна

Тавантолгой, Цагаан суварга, Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайн­­шандаас Баруун-урт 350 км, Баруун-Уртаас Хөөт 140 км, Хөөтөөс Чойбал­сангийн чиглэлд 150 км буюу нийтдээ 1100 км төмөр зам тави­хаар төлөвлөсөн. Гэтэл энэ ажил хөрөнгө мөнгөний гачаалын улмаас зогсоход хүрээд байгаа аж. Дөрвөн жилийн хуга­цаанд хийх төлөвлөгөөтэй уг ажлын зардал нь 2-3 тэрбум ам.доллар байх юм. Одоогоор “Монголын төмөр зам” ТӨХК-ий зүгээс холбогдох хөрөнгийг нь зээл хэлбэ­рээр авч, ажлаа явуулж буй гэнэ. Түүнчлэн төмөр замын трасст бага зэрэг өөрчлөлт орсон тул байгаль орчны үнэлгээ, шинжилгээний ажил хийх шаардлага тулгараад байгаа аж. Гол нь Тавантолгойн ордын хөрөнгө оруулагч шалгаруулах ажлаас энэ төмөр замын ажил шууд хамаарч байгаа гэдгийг салбарын яамны газрын дарга нь онцолсон. Түүний хэлж буйгаар холбогдох ТЭЗҮ, танилцуулга ажлууд нь бүрэн дууссан аж. 

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж