Унгарын гараа Баттоных боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Унгарын гараа Баттоных боллоо

“Формула нэг”-ийн уралдааны талбарт 200 дахь уралдаанаа хийсэн “McLaren” багийн нисгэгч Женсон Баттон Унгарын гран-прид түрүүлж, өөртөө бэлэг барилаа. Дэлхийн аваргыг нийлбэр дүнгээр тэргүүлж буй “Red Bull”-ийн Себастьян Феттель хоёрт, “Ferrari”-гийн Фернандо Алонсо гуравт хурдалжээ. Харин түүний араас Баттоны багийн анд Льюис Хэмилтон, “Red Bull”-ийн Марк Уэббер нар удаалсан байна.

Баттон таван жилийн өмнө буюу 2006 онд Унгарын гран-прид түрүүлсэн нь түүний анхны түрүү байсан юм. Харин энэ удаад дахин тэргүүлснээр улирлын хоёр дахь түрүүгээ авч байна.

“Формула нэг”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 гарааны дараах байдлаар өнгөрсөн жилийн аварга Феттель 234 оноотой тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний хамтрагч Уэббер 149 оноотой араас нь нэхэж явна. Харин Хэмильтон түүнээс ердөө гуравхан оноо дутуу гуравт, Алонсо Хэмилтоноос ганцхан онооны зөрүүтэй дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.


F1-ийн ДАШТ-ий явц (Унгарын гарааны дараах байдлаар):

1. Себастьян Феттель /Герман/ – Red Bull – 234 оноо
2. Марк Уэббер /Австрали/ – Red Bull – 149
3. Льюис Хэмилтон /Их Британи/ – McLaren – 146
4. Фернандо Алонсо /Испани/ – Ferrari – 145
5. Женсон Баттон /Их Британи/ – McLaren – 134
6. Фелипе Масса /Бразили/ – Ferrari – 70
7. Нико Росберг /Герман/ – Mercedes – 48
8. Ник Хайдфилд /Герман/ – Renault – 34
9. Виталий Петров /ОХУ/ – Renault – 32
10. Михаэль Шумахер /Герман/ – Mercedes – 32

Зохион бүтээгчдийн цом:

1. Red Bull – 383 оноо
2. McLaren – 280
3. Ferrari – 215
4. Mercedes – 80
4. Lotus Renault – 66
6. Sauber – 35
7. Force India – 26
8. Toro Rosso – 22
9. Williams – 4

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж