ирсэн “AC Milan” багийн зургаан дасгалжуулагч Монголд ирсэн гол
“даалгавраа” биелүүлж, ирэх аравдугаар сард Милан хотыг зорих өсвөрийн
хөлбөмбөгчдийг өнгөрсөн бямба гаригт шалгарууллаа. Хөтөлбөрийн хүрээнд
анхан шатанд өрсөлдсөн өсвөрийн 200 орчим тамирчнаас шилдэг 26 хүүхдийг
шалгаруулан, “Милан”-ы дасгалжуулагч нарын удирдлага дор өнгөрсөн долоо
хоногийн турш дасгал сургуулилт хийсэн юм. Эдгээр хүүхдээс гурвыг сонгон
аравдугаар сард тус улсад болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн
оролцох эрхийг олгох ёстой байлаа. Гэтэл Монголын залуу тамирчдын чанар
чансаа, бэлтгэл сургуулилт харьцангуй өндөр төвшинд байсан тул “Милан”-ы
дасгалжуулагчид дөрвөн тамирчинг сонгожээ. Тодруулбал, Монголын
өсвөрийн залуу хөлбөмбөгчдөд давуу эрх олгосон гэсэн үг. Улмаар
Г.Ганбаяр, А.Мөнх-Оргил, С.Мэндсайхан, Т.Анхбаяр нарын дөрвөн хүүхэд
“Milan Junior Camp” хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулсан байна. Тус
хөтөлбөрт бусад улс орнуудаас шалгарсан 400 орчим хүүхэд хамрагдаж,
Милан хотноо хоёр өдрийн турш авхаалж, самбаагаа сорин ур чадвараараа
өрсөлдөх юм байна. Хэрэв тус тэмцээний үеэр бусдаасаа ялгарч, онцгойрч
чадвал дэлхийд данстай “AC Milan” клубын өсвөрийн багт багтах алтан
боломжийн эзэн болно.
Сонирхуулахад, Улаанбаатар хотноо долоо хоног үргэлжилсэн сургалт,
бэлтгэлийн үеэр “AC Milan” багийн дасгалжуулагчид Монголын өсвөрийн
хөлбөмбөгчдийн ур чадварыг бодож, төсөөлж байснаас илүү өндөр төвшинд
байсанд сэтгэл хангалуун байгаагаа онцлохын зэрэгцээ Монголын тамирчдыг
олон улсын хэмжээнд хүргэхээ амласан юм.
Дэлхийн шилдэг 100 хөлбөмбөгчдийн нэг, Италийн өнгөрсөн зууны шилдэг
хөлбөмбөгч, домогт тамирчин Франко Барезигаар ахлуулсан Италийн “AC
Милан” клубын дасгалжуулагчид сургалтаа өндөрлүүлснээр нутаг буцаж
байгаа бол тус багийн дасгалжуулагч Чиразе Бежжи өөрийн хүсэлтээр үлдэж,
дахин долоо хоног Монголын ирээдүйн шилдэг хөлбөмбөгчидтэй дасгал
сургуулалт хийхээр болжээ.