Баяр, Манлайбаатар хошой аварга болж “Swatch”-ийн цаг авчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Баяр, Манлайбаатар хошой аварга болж “Swatch”-ийн цаг авчээ

Жил бүрийн долдугаар сарын 29-нд “Swatch” брэндийн албан ёсны төлөөлөгч “Наран” группээс  зохион байгуулдаг “Оддын элсний волейболын тэмцээн” өнгөрсөн баасан гаригт “Монгол шилтгээн”-д боллоо. Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээний энэ жилийн ялагчаар эрэгтэйчүүдийн багаас “Boom Town” хамтлагийн дуучин Баяраа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Манлайбаатар нар тэргүүлж “Swatch” брэндийн бугуйн цагаар шагнуулжээ. Харин хоёрдугаар байрт “Carlsberg” брэндийн нэрэн дор өрсөлдсөн “Эра” модель агентлагийн залуус орсон байна. Эмэгтэйчүүдийн багаас “Эра модель” агентлагийн загвар өмсөгч Д.Долгион, Л.Мөнхжаргал нар “TV Cocktail” хамтлагийн жүжигчин А.Цэнд-Аюуш, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг нар өрсөлдөж 21:16 харьцаагаар “Эра модель” агентлагийн загвар өмсөгч бүсгүйүчүүд ялалт байгуулжээ. Энэхүү тэмцээний үеэр залуу дуучин Г.Тэнүүн “Зугаалга”, “Хайртай”, “Хамтдаа байвал болох уу” зэрэг уран бүтээлээ хүргэсэн бол “Галт шувуу” охидын бүжгийн хамтлаг хөгжөөн дэмжигч охидын бүжгээс сонирхуулсан байна.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж