“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн барилдаан өнөөдөр/2017.02.26/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ.
Барилдаанд улсын харцага Н.Түвшинбаяр зодоглож, тав давлаа. Тэрбээр дөрвийн даваанд улсын начин Ч.Баянмөнхийг давж, тавын даваанд улсын арслан Г.Эрхэмбаяр түүнд тахимаа өгсөн юм. Ингээд дунд шөвөгт Улсын харцага Ц.Содномдоржид уналаа.
Жүдо бөхийн нэрт тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр сар шинийн барилдаанд тав давж, үзэгч олноо баясгасан юм.
Ч.БОЛ