Шинэ Гвинейд 6,8 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Шинэ Гвинейд 6,8 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Папуа Шинэ Гвинейн эрэг орчмоор даваа гаригийн өглөө 6,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн судалгааны агентлагаас мэдээлжээ. Газар хөдлөлт Шинэ Гвинейн хойд эрэг Вивакаас зүүн тийш 131 км зайд, 16 км-ийн гүнд орон нутгийн цагаар өглөөний 09.39 цагт болсон байна.

Харин Японы ус цаг уурын агентлагийн мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн үеэр хагас метрийн өндөртэй цунамийн давалгаа үүссэн байж болзошгүй бөгөөд чичиргээний төвд илүү өндөр давалгаа үүссэн байх магадлалтай гэжээ. Гэхдээ Номхон далайн цунамийн аюулыг анхааруулах төв уг бүс нутгийг цунами нөмөрч болзошгүй талаар ямар нэг анхааруулга өгөөгүй байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж