Эгэл ч бай, эгэл бус ч бай аливаа хүмүүний амьсгал хураахаас өмнөх сүүлийн үгс бусдад нэгийг бодогдуулдаг гэдэг. Онч мэргэн үгс, хэрсүү зэмлэл, хэн юуны төлөө хэрхэн тэмцсэн тухай байсан ч хамаагүй.
Дэлхийн түүхэнд үлдсэн суу алдартай эрхмүүд амьсгал хураахын өмнө юу гэж хэлсэн бол…?
![]() | Хөгжимчин Боб Марли: “Мөнгөөр амьдралыг худалдан авч чадахгүй” |
Математикч Архимед: “Найз минь, миний тойргоос холхон бай!” | ![]() |
![]() | Философич Карл Маркс: “Сүүлчийн үг гэдэг амьддаа хэлж чадаагүй хүмүүсийн хийдэг тэнэглэл” |
Ромын анхны эзэн хаан “Би Ромыг шаварнаас салгаж, гантиг болгон үлдээлээ” |
![]() | Зураач, зохион бүтээгч Леонардо да Винчи: “Миний бүтээл хүссэн өндөрлөгт минь хүрч чадаагүй тул би бурхан болоод хүн төрөлхтнийг гомдоолоо” |
Инээдмийн жүжигчин, кино од “Ингэж амьдарна гэж юу байх вэ” | ![]() |
![]() | Францын жанжин Наполеон Бонапарт: “Франц улс, арми, армийн удирдагч, Жозефин” |
Жүжигчин Хамфри Богарт: “Шотланд вискигээ мартинигаар солих учиргүй байж” | ![]() |
![]() | Эволюцийн онолыг үндэслэгч Чарльз Дарвин: “Үхэхээс айдаг өчүүхэн эр би биш” |
Зөнч Нострадамус: “Маргааш нар мандахад та нар намайг амьдаар минь харахгүй” | ![]() |
![]() | Онолын физикч Ричард Фейнман: “Би хоёр удаа үхэхийг үзэн ядна. Дэндүү уйтгартай” |
АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс: “Томас Жефферсон амьд үлдчихлээ” Жон Адамс, Томас Жефферсон нар анх таагүй харилцаатай байсан ч хожим нөхөрлөжээ. Адамс долдугаар сарын 4-нд амьсгал хураахын өмнө Томасыг амьд гэж бодож байсан гэдэг. Гэтэл үнэндээ Жефферсон түүнийг амьсгал хураахаас хэдэн цагийн өмнө таалал төгссөн байжээ. | ![]() |
![]() | Францын хатан хаан Мария Антуанетта: “Уучлаарай. Санамсаргүй юм боллоо Тэрээр цаазаар авахуулахын өмнө дэндүү тайван байсан бөгөөд цаазын тавцан руу өгсөж явахдаа санамсаргүйгээр зандалчны хөл дээр гишгэчихэд ингэж хэлсэн гэдэг. |
Зохион бүтээгч, бизнесмэн Томас Эдисон: “Гадаад үнэхээр сайхан байна” Ухаангүй байсан Эдисон нас барахынхаа өмнө гэнэтхэн ухаан орж, нүдээ нээгээд, эхнэртээ энэ үгийг хэлсэн гэдэг. Тэр цонхоор харсан зүйлээ хэлсэн бололтой. | ![]() |
![]() | Хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен: “Би диваажинд очоод сонсдог болно” |
С.ЦЭЛМЭГ