“Насны хишиг” авах ахмадуудын нэрийг банкууд руу илгээх ажилд нэлээд хугацаа зарцуулсан учраас товлосон хугацаанаасаа хойшилжээ. Тодруулбал, Монгол Улс даяар ганцхан сервер ашигладаг тул ачаалал үүссэн гэнэ. Харин өчигдөр /2017.02.21/ үдээс хойш гэхэд ихэнх банкууд “Насны хишиг”-ийг олгож эхэлсэн байна. Дэлгэрэнгүй
Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аянд БОАЖЯ-ны хамт олон нэг өдрийн цалин 3,2 сая төгрөгийг хандивласан. Энэ хандивын мөнгөөрөө гурван агаар шүүгчийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө. Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн асан Г.Уянгаа Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ бага хурлын 87 гишүүнийг гарын үсгийг хуурамчаар зуржээ. Тийм учраас Тусгаар тогтнол, Эв нэгдлийн удирдах зөвлөлөөс Г.Уянгааг намын даргаас огцруулсан байна. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Ардчиллын хөгжил-Иргэний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа. Дэлгэрэнгүй
Нийслэлийн ХУД-ийн IV,XI хорооны нутаг дэвсгэрт оршин суух Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул 44 иргэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа. Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд байцаалт авчээ. Сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа юм. Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шалгаж эхэлснийг эх сурвалж мэдээллээ. Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгч юм байна. Тиймээс түүнийг АТГ Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцаах болжээ. Дэлгэрэнгүй
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Г.Маралмаад оноосон 23 жилийн ялыг хүчингүй болгож, хэргийг буцаалаа. Харин шүүхээс цагаатгагдсан Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзжээ. Ингээд талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтыг анхан шатны шүүх хурал болтол хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байна. Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны санаачилгаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны эрхлэн гаргасан “Дархад дууны цоморлог” номын нээлт /2017.02.21/ МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй зааланд боллоо. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Ин, Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзав. Дэлгэрэнгүй