Засаг даргын санаачилсан аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

Засаг даргын санаачилсан аян үргэлжилж байна

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хаврын тэргүүн Сар шинийн баярыг угтан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, айл өрхүүд, харж хандах хүнгүй ахмад настан, хэвтрийн хүнд өвчтэй байгаа иргэддээ туслах “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлж, нэг сарын цалингаа хандивласан билээ. 

Энэхүү аяныг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс агентлагууд, төрийн болон, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, ард иргэд өргөнөөр дэмжин ажиллаж байна. 

Тэгвэл Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Онцгой байдлын газар хамтран Булаг багийн иргэн н.Мөнхөө гуайд тусаллаа. Тэрбээр Орхон аймгийн Баян-Өндөр суманд хэсгийн ахлагчаар олон жил ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд тууштай ажиллаж байсан ч сүүлийн жилүүдэд элэгний хүнд өвчний улмаас гэртээ, хэвтрийн байдалд эмчлүүлж байгаа билээ.  

Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар нар Сар шинийн тавгийн идээний хэвийн боов, гурил, түлээний мод зэрэг зүйлсийг гэрт нь хүргэж өглөө.  

ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж