Цагдаагийн ерөнхий газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шинэ хэлтэс байгуулагджээ.
Энэхүү хэлтэс нь гэр бүлийн хүчирхийлэл болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагын хэмжээнд нэгтгэн, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлсэн ажлын үр дүнд дүн шинжилгээ хийж, цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох зорилготой ажиллах юм байна.
2016 оны Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн мэдээллээс харахад, хүчирхийллийн хохирогчоор 830 эмэгтэй, 229 хамтран амьдрагч, 31 дагавар хүүхэд бүртгэгджээ.
Хохирогчдыг гэр бүлийн байдлаар нь ангилбал,
- Эхнэр – 830
- Хамтран амьдрагч – 229
- Нөхөр – 74
- Төрсөн хүүхэд – 42
- Дагавар хүүхэд – 31
- Хадам эцэг, эх – 20
- Төрсөн эцэг, эх – 15
- Төрсөн дүү – 13
- Төрсөн ах, эгч – 13
- Өвөө 1
- Бусад 89 хүн байна.
Ч.БОЛ