Хөлбөмбөгийн холбоо дасгалжуулагчдаа бодлогоор дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2017.02.21-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн холбоо дасгалжуулагчдаа бодлогоор дэмжинэ

Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагч нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Азийн хөлбөмбөгийн холбооны зэрэглэлтэй болон Монголын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй дасгалжуулагч нарын оролцсон уг зөвлөгөөнийг дасгалжуулагчийн боловсрол сэдвийн хүрээнд чиглүүлжээ.

Тухайн орны хөлбөмбөгийн хөгжил шигшээ багийн амжилтаас хамаардаг тул шигшээ багийн тоглогчдыг бага наснаас нь мэргэжлийн хөлбөмбөгчин болгон бэлтгэх, өв тэгш мэдлэг чадвартай дасгалжуулагч нар клубуудэд ажиллах ёстой талаар оролцогчид хөндөж, санал нэгдэж байв.

Одоогоор талбайн, футзалын, эмэгтэйчүүдийн гэхчлэн Монгол Улсын хэмжээнд хөлбөмбөгийн тодотголтой есөн насны шигшээ баг бүрдсэн байгаа. Иймд тэдгээр шигшээ багт 16 дасгалжуулагчаас бүрдсэн арын албатай байхыг Монголын хөлбөмбөгийн холбоо санаачилж, хэрэгжүүлэхээр болжээ. 

Үүнээс үүдэн шигшээ баг болон клуб, харъяа байгууллагуудын дасгалжуулагч нарын боловсролыг дээшлүүлэх бодлогодоо тус холбоо илүүтэй анхаарал хандуулж байгаа юм. Ирэх гуравдугаар сард гэхэд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон UEFA PRO зэрэглэлтэй, герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс Монголд ирж, баг, тамирчидтай хамтран ажиллана. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж