Нийтийн байранд гарсан гал түймэр гарч, онцгой байдлын аврагч нар шуурхай унтраажээ. Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шар хадны нэгдүгээр гудамжинд байрлах 18х14 хэмжээтэй 3 давхар 12 айлын нийтийн байранд шөнийн 03:01 цагт гал гарч, гал түймэр гарсан байна. Галын дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10, 14, 18, 34, 35, 63 дугаар ангийн нийт 69 албан хаагч гал унтраах автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа. Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн иргэн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Д.ЦЭЦ