Интернэт хийгээд техник технологиийн хөгжил хүмүүсийг
гэрээсээ ажилаа хийх боломжийг олгож байна. Тиймээс гэрээсээ ажилаа хийдэг
хүмүүс ч олон болсон. Олон тасалгаатай "хаус"-т амьдардаг айл бол ажлын өрөөг тусад нь гаргах
боломжтой. Гэхдээ хүн болгоны нөхцөл өөр өөр. Цөөн өрөөтэй, зай талбай бага
гээд тохь тухгүй орчинд ажиллах албагүй шүү дээ. Багахан зайд яаж ажлын өрөөгөө
тохижуулах вэ. Мэдээж танд байнга хэрэг болох компьютер, ном, бичиг баримтыг
мартаж болохгүй. Гоёмсог боловч гэрт тань эзлэх талбай бага. Үүнийг дизайнерууд
таньд санал болгож байна. Та өөрөө ч гэсэн санаагаа нэмэрлэж болно шүү дээ.