“Монголын эртний түүх”-ийн ботийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

“Монголын эртний түүх”-ийн ботийн нээлт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр 10.30 цагт “Монголын эртний түүх” таван боть бүтээлийн нээлтийг хийх гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимд 2016 онд "Монголын эртний түүх" (таван боть) төслийг хэрэгжүүлжээ.

“Монголын эртний түүх” 5 боть зохиол нь НТӨ V-IV зуунаас НТ XII зууныг хүртэлх үеийн монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн түвшинд нэгтгэсэн бүтээл юм байна.

Мөн Монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой аж.

Уг түүхэн бүтээлд Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евразийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж